Ам.долларын ханш чангарч буй энэ үед биткойны үнэ мөн даган өсөж байгаа нь зах зээлд өсөлтийн эерэг дохио болж байна гэж Build Asset Management компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал (CIO) Мэтт Дайнс мэдэгдлээ.

Санхүүгийн системийн шилжилт ба биткойн

Түүний тайлбарласнаар, хөрөнгө мөнгө Дэлхийн хоёрдугаар дайны дараах хуучин оффшор долларын системээс гарч, АНУ тэргүүлсэн Баруун хагас бөмбөрцгийн шинэ санхүүгийн тогтолцоо руу шилжиж байгаа аж. Мэтт Дайнс биткойныг энэхүү шинэ системийн ирээдүйн нэг хэсэг хэмээн үзэж байна.

Түүнчлэн тэрээр ам.долларын индекс (DXY) одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдад яг юуг өгүүлж буй талаар хөндсөн бөгөөд АНУ-ын Сангийн яамны бондын эргүүлэн худалдан авалт (buybacks) нь хөрөнгийг доллар болон биткойн руу хэрхэн татаж байгааг тайлбарлажээ.