Технологийн салбарын цуврал бизнес эрхлэгч гэдгээрээ танигдсан Никита Бир X (хуучнаар Twitter) компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирлын албан тушаалаа орхиж байна.
Тэрээр тус компанийн бүтээгдэхүүнийг удирдах үүрэг хүлээгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Никита Бир өөрийн хариуцаж байсан энэхүү ажлыг "24/7 ажил" хэмээн тодорхойлж байсан удаатай.
Одоогоор түүнийг ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаан болон цаашид хийх ажлынх нь талаарх мэдээлэл тодорхойгүй байна.