АНУ-ын Нью-Жерси мужид байрлах, пастрами (давсалж утсан мах) хийдгээрээ алдартай бяцхан делигийн үнэлгээ хэрхэн 100 сая доллар хүрсэн нь олны анхаарлыг татаж байна. Энэхүү ер бусын өсөлтийн цаана санхүүгийн залилангийн хэрэг нуугдаж байжээ.
Жеймс Паттен гэгч этгээд тус хоолны газрын хувьцааны үнэлгээг 939 хувиар өсгөх зорилгоор хувьцааны зах зээлийг залилан мэхлэх схем зохион байгуулсан болох нь тогтоогдсон байна. Тэрээр компанийн үнэлгээг бодит бусаар хөөрөгдөж, зах зээл дээрх үнэ цэнийг 100 сая доллар хүртэл өсгөсөн байна.
Энэхүү хууль бус үйлдлийнхээ төлөө Жеймс Паттен одоо шоронд хоригдох ял сонсоод байна. Жижигхэн делигийн нэр хүндийг ашиглан санхүүгийн залилан хийсэн энэ хэрэг нь хөрөнгийн зах зээл дэх хувьцааны манипуляцийн томоохон жишээ болж байна.