Нью-Йорк муж улс Kalshi хэмээх платформыг шүүхэд өгсөн байна. Уг компанийг лицензгүй, хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байна хэмээн албаныхан буруутгаж байгаа аж.
Нью-Йорк мужийн зүгээс тус компанийг мөрийтэй тоглоомын талбар ажиллуулж байна гэж шууд утгаар нь тодорхойлсон байна. Хуулийн байгууллагын зүгээс гаргасан нэхэмжлэлд уг платформыг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хориглох, мөн санхүүгийн нөхөн олговор олгохыг шаарджээ.
Kalshi нь санхүүгийн зах зээл болон бусад үйл явдлын үр дүнг урьдчилан таамаглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг платформ юм. Гэвч Нью-Йоркийн эрх баригчид тус платформын үйл ажиллагааг зүгээр л мөрийтэй тоглоом гэж үзэн, хуулийн хүрээнд хариуцлага тооцохоор зэхэж байна.