АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Гүйцэтгэх зөвлөл биткойноор баталгаажсан 100 сая долларын үнийн дүн бүхий хотын бонд гаргах саналыг хэлэлцээд, уг төслийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Тус зөвлөлийн гишүүд 3-2 харьцаатайгаар санал хурааж, уг санаачилгыг хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэв уг төсөл батлагдсан бол дэлхийд анх удаа биткойноор баталгаажсан бонд гаргасан тохиолдол болох байжээ.

Төслийг дэмжигчдийн зүгээс энэхүү бонд нь татвар төлөгчдөд ямар нэгэн эрсдэл учруулахгүй гэж үзэж байсан ч зөвлөлийн олонхын саналаар уг асуудал цуцлагдлаа. Энэхүү мэдээллийг анх Bitcoin Magazine сэтгүүлд сэтгүүлч Мика Зиммерман нийтэлжээ.