АНУ-ын Нью-Хэмпшир муж улс биткоин бонд гаргах замаар санхүүжилт татах шинэлэг санаачилга гаргаж байсан ч төсөл нь эцсийн шатандаа гацаанд орлоо.
Тус муж улсын гүйцэтгэх зөвлөлөөс уг бондын төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч төслийг батлах эцсийн шатны санал хураалтаар 3-2 харьцаатай саналаар уг санаачилгыг дэмжихээс татгалзжээ. Ингэснээр муж улсын засгийн газрын түвшинд биткоин бонд гаргах анхдагч төлөвлөгөө нь бүрэн зогссон байна.