Олон улсын валютын сан (IMF) саяхан гаргасан ажлын баримт бичигтээ доллартай уягдсан стейблкойн буюу крипто валютуудын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар анхааруулга өгчээ.
Тус баримт бичигт дурдсанаар, долларын стейблкойн нь улс орнуудын хувьд гадаад валютын хүртээмжийг сайжруулах боломжийг олгодог байна. Энэ нь санхүүгийн системд оролцогчдод гадаад валюттай харьцах илүү хялбар гарц болж өгдөг аж.
Гэвч үүний зэрэгцээ эдгээр дижитал хөрөнгө нь валютын ханшийн хүнд хямралын үед сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг ОУВС онцолжээ. Тодруулбал, стейблкойн нь тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтээс татгалзаж, хөрөнгөө гадагшлуулах үйл явцыг хөнгөвчлөх, улмаар валютын ханшийн уналтыг хурцатгах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.
ОУВС-ийн энэхүү судалгаа нь стейблкойн нь зөвхөн санхүүгийн технологийн хэрэгсэл төдийгүй, макро эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан анхааруулга болж байна.