Ормузын хоолой дахь нөхцөл байдал хурцадсаар байна. Ираны цэргийн хүчин тус хоолойгоор зөвшөөрөлгүй зам ашигласан гэх шалтгаанаар иргэний хөлөг онгоц руу гал нээжээ. Энэхүү үйл явдлын дараа Ираны талаас Ормузын хоолойг дахин хаасан гэж мэдэгдлээ.
Үүний хариуд АНУ-ын цэргийн хүчин тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж байна. Мэдээллийн эх сурвалжийн дурдсанаар, АНУ-ын зүгээс энэ долоо хоногт нийт гурав дахь удаагийн цохилтоо өгч байгаа юм.
Одоогоор талуудын хоорондох мөргөлдөөн болон хоолойн нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байна.