Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал эрс хурцдаад байна. Ням гарагийн үүрээр АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, халдлага үйлдлээ. Энэхүү ажиллагаа нь Ормузын хоолойд хөлөг онгоц халдлагад өртсөнтэй холбоотой гэж албаны эх сурвалжууд мэдээлэв.
АНУ-ын энэхүү үйлдлийн хариуд Иран улс эрс ширүүн хариу арга хэмжээ авчээ. Тодруулбал, Иран улс Бахрейн, Катар болон Арабын Нэгдсэн Эмират Улс руу чиглэсэн цохилтуудыг гүйцэтгэсэн байна.
Одоогоор талуудын хоорондох мөргөлдөөний улмаас үүсээд буй хохирол болон цаашдын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.