АНУ-ын бизнесийн Fast Company сэтгүүлийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд орон сууцны зах зээлд томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Лэнс Ламбертын ResiClub мэдээллийн товхимолд дурдсанаар, цар тахлын үеийн орон сууцны эрэлтийн тэсрэлт нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалжээ.

Үүнд зээлийн хүүгийн хэт доод түвшин, эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүд болон алсын зайнаас ажиллах горим голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Алсын зайнаас ажиллах боломж нээгдсэнээр өндөр орлоготой ажилчид Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг мега хотуудын өндөр өртөгтэй бүсүүдэд амьдрах шаардлагагүй болсон юм. Үүний үр дүнд тэд өөрсдийн орлогыг хадгалан үлдэж, Остин эсвэл Флорида мужийн Кейп Корал-Форт Майерс зэрэг бүс нутагт орон сууц худалдан авах боломжтой болжээ.

Энэхүү үзэгдлийг шинжээчид "алсын зайнаас ажиллах арбитраж" (WFH arbitrage) хэмээн нэрлэж байна. Холбооны нөөцийн сангийн судлаачдын тооцоолсноор, энэхүү шилжилт нь шинээр баригдаж буй орон сууцны эрэлтэд шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Одоогоор орон сууцны зах зээлийн энэхүү өөрчлөлт хаана хамгийн хурдацтай явагдаж байгааг судлаачид анхааралтай ажигласаар байна.