Сансар судлалын салбарт сонирхолтой нээлт хийгдлээ. Эрдэмтэд Плутон гараг болон Санчир гарагийн дагуул Титан дээр өмнө нь бүртгэгдэж байгаагүй, нууцлаг нэгдэл байгааг тогтоосон байна.
Энэхүү бодис нь гэрлийг шингээхдээ одоогийн ашиглагдаж буй спектроскопийн мэдээллийн сангууд дахь ямар ч бодистой тохирохгүй, тун ер бусын шинж чанарыг үзүүлж байгаа аж. Одоогоор энэхүү нэгдлийн химийн бүтэц болон гарал үүслийн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд эрдэмтдийн дунд маргаан дагуулаад байна.
Плутон болон Титан нь хоёул хүйтэн, эрс тэс орчинтой гэдгээрээ алдартай ч ийнхүү ижил төстэй, тайлагдаагүй нэгдэл илэрсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Энэхүү нээлт нь сансрын биетүүдийн химийн найрлагын талаарх бидний ойлголтыг өргөжүүлэх эсэх нь цаашдын судалгаанаас хамаарах юм.