Пуэрто-Рикогийн алдарт уран бүтээлч Рау Алехандро болон Колумбын дуучин, ая зохиогч Камило нарын хамтарсан “Tattoo (Remix)” дууны клип YouTube тавцан дээр нэг тэрбум үзэлттэй боллоо. Энэ нь тус хоёр дуучны хувьд гол уран бүтээлч, хамтрагч эсвэл зочноор оролцсон бүтээлүүдээсээ нэг тэрбумын босго давсан гурав дахь бүтээл болж байна.

Анх 2020 оны хоёрдугаар сард гарсан уг дууны шинэчилсэн поп өнгө аястай ремикс хувилбарыг 2020 оны долоодугаар сард цацсан бөгөөд энэ нь хоёр залуу уран бүтээлчийн анхны хамтын ажил байв. Майамигийн далайн эрэг дээр зугаалж буй найзуудын дүрслэлийг харуулсан тус клипийг найруулагч Густаво Камачо найруулжээ. Улмаар TikTok сүлжээнд #TattooChallenge давалгаа үүсэж, дуу нь Latin Airplay болон Latin Rhythm Airplay чартуудыг тэргүүлсэн юм.

Рау Алехандро өөрийн карьертаа Billboard Hot 100 чартад 13, Billboard-ийн Hot Latin Songs чартад 88 дуугаа оруулж байснаас 17 нь шилдэг 10-т багтсан (үүнд 7-р байранд хүрсэн “Tattoo” багтана) амжилт үзүүлсэн. Харин Камило Hot Latin Songs чартад 21 удаа багтаж, хоёр ч бүтээлээ эхний 10-т багтааж байжээ. Рау Алехандро саяхан буюу өнгөрсөн сард Квинс дэх Forest Hills Stadium-д гурван хэсэгт тоглолтоо толилуулаад байна.