Испанийн алдарт дуучин Розалиа өнгөрсөн бямба гарагт (8-р сарын 22) Мехико хотын “Palacio de los Deportes” ордонд болсон “LUX” аялан тоглолтынхоо үеэр өөрийн хит уран бүтээлийн талаар сонирхолтой баримтыг хуваалцлаа.
Тэрбээр цугласан 16,500 орчим үзэгчийн өмнө хэлэхдээ, түүний сэтгэл шаналлын сэдэвт “La Perla” дуу нь Мексикийн алдарт ранчера дуучин Пакита ла дел Барриогийн “Rata de Dos Patas” хэмээх сонгодог бүтээлээс сэдэвлэгдсэн гэдгийг илчилсэн юм. Розалиа “Хэрэв ‘Rata de dos patas’ байгаагүй бол ‘La Perla’ ч байхгүй байсан. Мексик болон Пакита ла дел Баррио танд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ. Мөн тэрбээр Мексикийн уламжлалт хөгжим болон фламенко урсгалын хоорондох ижил төстэй талуудыг онцолсон байна. “La Perla” дууг тэрбээр “Yahritza y Su Esencia” хамтлагийн дуучинтай хамтран дуулсан бөгөөд 2025 оны өөрийн цомогтоо багтаасан аж.
Энэхүү тоглолтын тайзан дээр поп дуучин Кениа Ос зочноор оролцож, хувийн амьдралынхаа зарим нууцыг хуваалцсан байна. Дуучин залуус ихэвчлэн түүний сонирхдог төрөл болдог гэдгийг Ос хуваалцахад, Розалиа дуучид ихэвчлэн “дуулахдаа сайн ч харилцаандаа эв зохицлоо хадгалж чаддаггүй” нийтлэг талтай байдаг хэмээн хошигнон хариулж, үзэгчдийн алга ташилтыг хүртжээ.