Ромын пап Лео XIV Өмнөд Америк дахь цуврал айлчлалынхаа хүрээнд Уругвай улсад хийсэн айлчлалаа ням гарагт өндөрлүүллээ.
Тэрбээр Латин Америкийн хамгийн шашингүй (секуляр) оронд тооцогддог тус улсын суурь тавигдсан цагаас хойш сүмийн гүйцэтгэсэн үүргийг онцолсон юм. Мөн залуу хойч үедээ католик шашныг өвлүүлэн үлдээж буй эмэгтэйчүүдийн хувь нэмрийг сайшаажээ.
Пап лам Монтевидео хотоос хойд зүгт орших Флорида хотыг зорьж, Католик шашны чухал баярын өдрийг тэмдэглэсэн байна. Үүний дараа тэрбээр Өмнөд Америк дахь айлчлалынхаа хоёр дахь зогсоол болох Хавьер Милейн засаглаж буй Аргентин улсыг зорилоо.
Аргентин дахь айлчлал нь түүний энэхүү аяллын улс төрийн хувьд хамгийн ээдрээтэй, эмзэг цэг байх төлөвтэй хэмээн тооцогдож байна.