Саудын Арабын нийслэл Эр-Рияд болон өөр нэг бүс нутгийн олон улсын хоёр нисэх буудал халдлагад өртөж, гурван хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан талаар тус улсын эрх баригчид лхагва гарагт мэдэгдлээ.

Йемений Хусит бүлэглэл эдгээр тээврийн төвүүд рүү дайралт хийснээ зарласан байна. Ираны дэмжлэгтэй тус бүлэглэл өмнө нь болсон цуврал халдлагуудын хариуцлагыг хүлээсэн бөгөөд үүнд нийслэл Эр-Риядын Хаан Халид олон улсын нисэх буудал руу баллистик пуужин харвасан явдал багтжээ.

Йемений засгийн газрыг дэмждэг Саудын Араб улс болон Хуситуудын хоорондын мөргөлдөөн улам ширүүсэж буй энэ үед уг халдлагууд гарчээ. Эрх баригчдын мэдээлснээр мягмар болон лхагва гарагт халдлага үргэлжилсэн байна.