Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот дахь Kingdom Centre өндөр барилга оффисын түрээслэгч, ажилтнууддаа зайнаас ажиллах шаардлага тавьжээ. Нийт 99 давхар тус төв барилга дараагийн мэдэгдэл гарах хүртэл зайнаас ажиллах дэглэмийг заавал мөрдөхийг зарласан байна.
Энэхүү шийдвэрийн тодорхой шалтгааныг албан ёсоор дурдаагүй юм. Гэхдээ уг шийдвэр нь Саудын Араб руу хийсэн хусит бүлэглэлийн дараалсан халдлагуудын дараа, мөн Эр-Риядын олон улсын нисэх онгоцны буудалд хуситуудын үйлдсэн томоохон халдлагын улмаас 13 хүн амиа алдсанаас долоо хоногийн дараа гарч байна.
Үүний зэрэгцээ Йемений хилийн ойролцоо нисдэг тэрэг сүйрч, хоёр нисгэгч амиа алдсан талаар Саудын Араб тэргүүтэй эвслээс мэдээллээ. Саудын тэргүүлсэн эвслийн Йемен дэх дайн арав гаруй жил үргэлжилж байгаа юм.