АНУ-ын Сиэтл хотын Seattle-Tacoma олон улсын нисэх онгоцны буудалд Бямба гарагт зорчигчид онгоцондоо сууж байх үеэр цагаачлалын албаны ажилтнууд баривчилгаа явуулсан нь олон хүнийг цочролд оруулсан явдал боллоо.

Баг зүүсэн Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) офицерууд хөл хөдөлгөөн ихтэй онгоцонд суух хонгил дотор хоёр хүнийг саатуулсан байна. Энэ үйл явдлын улмаас Лос-Анжелес хотыг зорих гэж байсан нислэг саатжээ. Тус нислэгийг үйлдэж байсан Alaska Airlines компани уг үйл явдлыг зорчигчид болон ажилтнуудын хувьд сэтгэл түгшээсэн, хүнд нөхцөл байдал үүсгэсэн гэж тодорхойлсон байна.

Цахим сүлжээнд тархсан бичлэгт офицерууд дор хаяж нэг хүнийг чирч авч явж буй нь харагдах бөгөөд нэгэн эмэгтэй өөрийн охиныг нь баривчилж байгаад бухимдан, охин нь ажиллах зөвшөөрөлтэй хэмээн хашхирч байжээ. Энэхүү баривчилгаа нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэл дагуулаад байна.