The New York Times өөрийн спортын мэдээллийн платформ болох The Athletic-тай хамтран спортын хорхойтнуудын мэдлэгийг сорих зорилготой өдөр тутмын Connections: Sports Edition тоглоомыг гаргаад байна.

Энэхүү тоглоомыг вэб хөтөч болон гар утаснаас тоглох боломжтой бөгөөд нийт 16 үгийг хоорондоо холбогдох утгаар нь тус бүр дөрвөн үгтэй дөрвөн ангилалд хуваах зарчмаар тоглодог. Үгс нь номын нэр, программ хангамж, улсын нэр зэрэг олон төрлийн сэдвийг хамарч болох ба хэд хэдэн үг хоорондоо тохирох мэт санагдавч зөвхөн нэг л зөв хувилбар байдаг.

Тоглогч нэг ангиллын дөрвөн үгийг зөв олбол тэдгээр нь самбараас хасагдана. Харин буруу таавал алдаанд тооцогдох бөгөөд тоглоом дуусахаас өмнө нийт дөрвөн удаа алдах боломжтой. Мөн тоглогчид үгсийн холбоог олоход хялбар болгохын тулд самбар дээрх үгсийг хольж, байрыг нь солих боломжтой аж. Ангиллууд нь шар (хамгийн хялбар), ногоон, цэнхэр, ягаан гэсэн өнгөөр ялгагддаг бөгөөд үр дүнгээ Wordle тоглоомын адил нийгмийн сүлжээнд хуваалцаж болдог.

Эх сурвалжийн мэдээлснээр уг тоглоом нь шөнө дундын дараа шинэчлэгддэг бөгөөд 10-р сарын 21-ний дугаар Сент-Луис хотын оршин суугчдад харьцангуй хялбар байхаар гарчээ. Энэ өдрийн дугаарт сагсан бөмбөгийн шидэлтүүд, Сент-Луисын багууд болон Packers багийн хүлээн авагчидтай холбоотой ангиллууд багтсан байна.