Сүүлийн саруудад криптовалютын зах зээлийн нэг хэсэг болох стейблкойны үнэлгээнд томоохон өөрчлөлтүүд гарлаа. CoinDesk-ийн мэдээлснээр, стейблкойны зах зээлийн нийт үнэлгээ тавдугаар сараас хойш 10 тэрбум ам.доллароор агшсан байна.

Зөвхөн зургаадугаар сарын байдлаар гэхэд зах зээл 7.7 тэрбум ам.доллароор буурчээ. Энэ нь 2022 оны тавдугаар сард болсон Terra-Luna системийн уналтаас хойших хамгийн их хэмжээний бууралт болж байна.

Хэдийгээр зах зээлийн үнэлгээ ийнхүү мэдэгдэхүйц хумигдаад байгаа ч салбарын шинжээчид үүнд сандрах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Шинжээчийн үзэж байгаагаар, стейблкойны зах зээл нь ирээдүйд урт хугацааны өсөлтөө эргэн сэргээх төлөвтэй байна.