НҮБ-аас мэдээлснээр, дайны нөхцөл байдалд байгаа Судан улсад холер өвчний шинэ дэгдэлт бүртгэгдэж, улмаар 100 гаруй хүний амь нас хохироод байна.
Тус улсын мөргөлдөөнд нэрвэгдсэн иргэдийн дунд уг өвчин тархсан нь нэн ноцтой асуудал болоод байгаа юм. Ялангуяа бүслэлтэд байгаа Эл-Обейд хот дахь эмзэг бүлгийн иргэдийн нөхцөл байдал хүндэрчээ. Тус хотод үргэлжлэн явагдаж буй дроны дайралтууд нь олон улсын болон бусад байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж хүргэх үйл ажиллагааг ихээхэн саатуулж байна.