Анагаах ухааны салбарт нэгэн хачирхалтай тохиолдол бүртгэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Ташааны хиймэл үе суулгах хагалгаа хийлгэсэн нэгэн эмэгтэйн биеийн байдал гэнэт муудсан нь шинжилгээний үр дүнгээр кобальтын хордлого болох нь тодорхой болжээ.
Эмч нар тухайн эмэгтэйн ташааны хэсгийг нарийвчлан шалгах явцад саарал өнгөтэй шингэн болон үхэжсэн, металл шинжтэй эд эсүүд илрүүлсэн байна. Энэхүү ноцтой нөхцөл байдал нь хиймэл үе суулгах мэс заслын дараах хүндрэлүүдийн нэг болохыг харуулж байна.
Одоогоор эмч нар тухайн хүний биеийн доторх металл эд эсүүд болон хордлогын шалтгааныг тогтоосон бөгөөд энэ нь анагаах ухааны практикт тохиолдсон ер бусын, анхаарал татсан үйл явдал болж байна.