Поп од Тейлор Свифт Бямба гарагийн орой Лос Анжелест болсон "Academy Museum Gala" арга хэмжээнд оролцсоныхоо дараа өнгөрсөн Ням гарагт (10-р сарын 18) Канзас Ситид хүрэлцэн иржээ. Тэрбээр Канзас Сити Чифс болон Лос Анжелес Чаржерс багуудын тоглолтыг "Arrowhead" цэнгэлдэхийн тусгай өрөөнөөс үзэж сонирхсон байна.
Түүнтэй хамт сагсан бөмбөгийн тамирчин Кейтлин Кларк, дуучин Эсте Хайм нар байсан бөгөөд Трэвис Келсигийн ээж Донна мөн хамт байжээ. Свифт хадам ээжтэйгээ тэврэлдэж буй нь харагдсан байна. Тэрбээр уг тоглолтын үеэр "Louis Vuitton" брэндийн тод улаан өнгийн хоолойтой бариу цамц, хар өмд өмсөж, уруулаа улаанаар будан Чифс багийг дэмжжээ.
Тейлор Свифт Бямба гарагийн арга хэмжээний үеэр "The Fate of Ophelia" дуугаа анх удаа амьдаар дуулж үзэгчдийг гайхшруулсан юм. Хэдийгээр тус дуу нь цацагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч фенүүд нь уг цомгийн дуунуудыг тайзан дээр амьдаар дуулахыг хараахан үзээгүй байсан аж. Тэрбээр үүнээс гадна "I Knew It, I Knew You", "Blank Space", "Love Story" зэрэг уран бүтээлүүдээ толилуулжээ.
Түүний "The Life of a Showgirl" цомог энэ долоо хоногт "Billboard 200" чартын нэгдүгээр байранд эргэн ирсэн байна. 2026 оны 9-р сарын сүүлээр уг цомгийн делюкс хувилбарт дөрвөн шинэ бонус дуу нэмэгдсэнээр ийнхүү дахин тэргүүлсэн бөгөөд тус чартыг нийт 15 долоо хоногийн турш (дараалаагүй байдлаар) тэргүүлээд байна.