Цахилгаан автомашин үйлдвэрлэгч алдартай Tesla компани Хятадын Шанхай хот дахь үйлдвэрээ өөрийн гол түшиц газраа болгосоор ирсэн. Хятадын Зорчигч тээврийн автомашины холбооны мэдээлснээр, тус үйлдвэр 6-р сард 93,579 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь 2025 оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт юм.
Борлуулалт ба экспортын зөрүү
Үйлдвэрлэлийн тоо ийнхүү өсөж байгаа ч Хятадын зах зээл дэх борлуулалт эсрэгээрээ байна. Хятад худалдан авагчдын дунд Model 3 седан загварын эрэлт буурч, борлуулалт нь жилийн турш улирлаар тасралтгүй унасаар байна. Үүний улмаас 6-р сард үйлдвэрлэсэн нийт автомашины бараг 40 хувийг экспортод гаргажээ. Оны хоёрдугаар улирлын байдлаар, Шанхайд үйлдвэрлэсэн нийт машины 50 гаруй хувийг Европ, Канад болон Азийн бусад улс руу нийлүүлсэн байна.
Үйлдвэрлэлийн давуу тал ба эргэлзээ
Шанхайн үйлдвэр нь хөдөлмөрийн хямд зардал, орон нутгийн ханган нийлүүлэгчдээс авдаг хямд эд анги, мөн Хятадын засгийн газраас олгодог экспортын татварын хөнгөлөлтийн ачаар Tesla-д маш том давуу талыг олгодог. Гэвч компанийн ашигт ажиллагаа буурч буй энэ үед Tesla Хятадаас хамааралгүй байх талаар бодож эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарч байна.
The Wall Street Journal сонины мэдээлснээр, Tesla-гийн зарим удирдах ажилтнууд компанийн Хятад дахь болон Хятадаас бусад хэсгийн үйл ажиллагааг салгах үүрэг авсан гэжээ. Гэсэн хэдий ч Tesla-гийн зүгээс ийм төрлийн бэлтгэл ажил хийгдэж байгааг үгүйсгэсэн байна.