Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч Тесла компани өнгөрсөн улирлын борлуулалтын тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн хугацаанд нийт 480,126 ширхэг цахилгаан автомашин хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна.
Энэхүү үзүүлэлт нь тус компанийн хувьцаанд өөдрөг хандлагатай байсан шинжээчдийн таамаглаж байснаас ч хамаагүй өндөр тоо юм. Хэдийгээр борлуулалтын тоо ийнхүү давсан үзүүлэлттэй гарсан ч Теслагийн хувьцааны ханш огцом унаж, сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн муу өдрийг үдлээ.
Зах зээлийн шинжээчид борлуулалтын тоо ийнхүү өндөр байхад хувьцааны ханш яагаад унасан талаарх шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.