Нью-Йорк хотод 67 сая жилийн настай Тиранозавр рексийн (T. rex) чулуужсан олдворыг худалдаалахаар төлөвлөж байна. Энэхүү олдвор нь урьдчилсан үнэлгээгээр 30 сая ам.долларын өртөгтэй бөгөөд хэрэв энэ үнээр зарагдвал түүхэн дэх хамгийн үнэтэй чулуужсан олдвор болох магадлалтай байна.

Гэвч энэхүү худалдаа нь эрдэмтдийн дунд томоохон асуудал дагуулаад байгаа юм. Шинжлэх ухааны салбарынхан ийм ховор олдворыг хувийн цуглуулгад очих нь судалгааны ажилд сөргөөр нөлөөлж, эрдэм шинжилгээний хүртээмжийг хязгаарлана хэмээн болгоомжилж байна.