Тоглоом хөгжүүлэгч Cold Iron Studios компани өнгөрсөн гуравдугаар сард гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгож, Nintendo Switch консол дээрх Aliens: Fireteam Elite тоглоомын клауд хувилбарын серверүүдийг бүрмөсөн хаалаа.
Уг тоглоом нь Alien киноны түүхээс сэдэвлэсэн, 2021 онд гарсан хамтран тоглох (co-op) зориулалттай, гуравдагч этгээдийн өнцгөөс тоглодог буудагч төрлийн тоглоом юм. Тоглогчид анх уг тоглоомын үндсэн хувилбарыг 30 доллароор, харин нэмэлт контент агуулсан "Ultimate" хувилбарыг нь 60 доллароор худалдан авч байжээ. Гэвч хөгжүүлэгч компанийн зүгээс серверээ хаасантай холбогдуулан хэрэглэгчдэд ямар нэгэн нөхөн төлбөр олгоогүй байна.
TheGamer цахим хуудасны мэдээлснээр, хохирсон тоглогчид тус тоглоомын Nintendo Switch 2 консолд зориулсан хувилбарыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй болох гэнэ. Гэвч энэ нь хэрэглэгчдийн хувьд өмнө нь нэгэнт мөнгө төлөөд авчихсан тоглоомынхоо төлөө дахин нэмэлт мөнгө төлөх шаардлагатай болж байна гэсэн үг юм.