АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өөрийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа тус улсын 300,000 гаруй визийг хүчингүй болгосон тухай Төрийн департаментаас мягмар гарагт мэдэгдлээ. Энэ нь холбооны засгийн газраас цагаачлалын эсрэг авч хэрэгжүүлж буй өргөн хүрээтэй хатуу арга хэмжээний хүрээнд хийгдэж буй алхам юм.

Сүүлийн долоо хоногуудад виз цуцлах ажиллагааны хурд улам нэмэгдсэн байна. Өмнө нь тус газраас 8 дугаар сарын 10-нд танилцуулсан мэдээллээр Трампын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны нэгдүгээр сард эхэлснээс хойш нийт 175,000 гаруй визийг хүчингүй болгоод байсан юм.

Ийнхүү богино хугацаанд виз цуцалсан үзүүлэлт огцом өссөн нь цагаачлалын хяналтыг чангатгах бодлого эрчимтэй үргэлжилж байгааг харуулж байна.