Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээллийн MarketWatch сайтад тэтгэвэрт гарсан нэгэн хосын санхүүгийн шийдвэрийн талаарх асуулт гарчээ.

Тус хос одоогоор 2.3 сая долларын хөрөнгө оруулалтын сантай бөгөөд үүнээсээ жилд 100 мянган долларыг татан авч амьжиргаандаа зарцуулдаг байна. Тэдний өмнө тулгараад буй гол асуудал бол 300 мянган долларын ипотекийн зээлийг хөрөнгө оруулалтын сангаасаа мөнгө гарган нэг мөсөн төлж дуусгах эсэх юм.

Тэдний одоо төлж буй ипотекийн зээлийн хүү нь 2.9 хувь ажээ. Одоогоор тэд энэхүү зээлээ төлөх нь зөв эсэх талаар санхүүгийн зөвлөгөө хайж байна.