Африк тивийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (Africa CDC) Уганда улсад Марбургийн вирусийн тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор баталлаа. Энэ нь тус улсад Эбола вирусийн дэгдэлт үргэлжилж буй хүндрэлтэй цаг үед гарч байна.

Урьдчилсан мэдээллээр, Марбургийн вирусийн өөр нэг тохиолдол байж болзошгүй гэх сэжиг бүхий мэдээлэл байгаа аж. Гэсэн хэдий ч одоогоор вирусийн тархалт нь орон нутгийн шинжтэй хязгаарлагдмал хүрээнд байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.