Технологийн салбарын нөлөө бүхий Wired сэтгүүлээс 2026 онд усан сан арчилгаанд ашиглах боломжтой робот төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад Beatbot, iGarden болон Dreame брэндийн бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Эдгээр төхөөрөмж нь усан сангийн усны чанарыг тогтвортой байлгах, цэвэрлэгээг автоматжуулах зориулалттай юм. Технологийн дэвшлийн ачаар усан сангийн арчилгаанд хүний оролцоог багасгаж, робот туслахуудад даатгах боломж бүрдэж байна.

Усан сангийн арчилгааны ажилтныг орлох эдгээр төхөөрөмж нь хэрэглэгчдэд өөрийн усан санг хялбар аргаар цэвэр байлгах боломжийг олгох зорилготой ажээ.