Алдартай Rolling Stone сэтгүүлээс утсаар ярих үед дууны чанарыг дээд зэргээр хангаж, яриаг тод сонсгох боломжтой чихэвчүүдийн жагсаалтыг гаргажээ.
Олон хүн утасгүй чихэвч ашиглан ярихдаа дуу хоолой нь бүдгэрэх, эсвэл туннелд байгаа мэт сонсогдох асуудалтай тулгардаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сэтгүүлээс утасны ярианд онцгойлон тохирох 6 төрлийн чихэвчийг сонгон авчээ. Эдгээр чихэвч нь харилцан ярианы үеэр дууны тунгалаг байдлыг хадгалах чиглэлээрээ онцлог юм.