Технологийн салбарын мэдээллийн CNET сайтад гарсан шинэ нийтлэлд бидний өдөр тутам ашигладаг гар утасны аюулгүй байдлын талаар сонирхолтой дүгнэлт хийжээ. Ихэнх хэрэглэгчид утсаа хамгаалахын тулд антивирус суулгахыг нэн тэргүүний ажил гэж үздэг ч, бодит байдал дээр үүнээс илүү ач холбогдолтой 7 зуршил байдаг аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, гар утсанд учирч болох хамгийн том аюул нь хортой программ буюу malware биш юм. Харин хэрэглэгч өөрөө интернэт орчинд хэрхэн ажиллаж, ямар үйлдэл хийж байгаа нь аюулгүй байдлыг тодорхойлох гол хүчин зүйл болдог байна.

Тиймээс утасны аюулгүй байдлаа хангахын тулд антивирус суулгахаас илүүтэйгээр өөрийн онлайн зан төлөв болон цахим орчин дахь дадал зуршлаа өөрчлөх нь илүү үр дүнтэй гэдгийг тус мэдээлэлд онцолжээ.