Цахим уулзалтуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бичиж авах, тэмдэглэл хөтлөх олон арга зам байдаг ч ихэнх нь захиалгын төлбөр шаарддаг. Тэгвэл энэ салбарт Meetily хэмээх шинэ сонголт гарч ирлээ.

Meetily нь виртуал уулзалтуудыг бүртгэх болон яриаг текст хэлбэрт оруулах (transcribe) боломжийг хэрэглэгчдэд олгодог. Энэхүү хэрэгслийн хамгийн гол давуу тал нь ямар ч захиалгын төлбөргүй бөгөөд нээлттэй эх сурвалжтай (open source) гэдгээрээ онцлог юм.

Хэрэглэгчид өөрийн виртуал уулзалтуудыг хялбархан дүгнэж, эмх цэгцтэй тэмдэглэл болгохын тулд хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болж байна. Энэ нь уулзалтын явцад яригдсан гол санаануудыг алдалгүй тэмдэглэж авахад туслах юм.