Францын Ла-Маншийн хонгилын (Channel Tunnel) тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хэсэгт Пүрэв гарагийн орой микроавтобус зогсож байсан галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ.

Энэхүү ослын улмаас микроавтобусны жолооч болон 18 зорчигч буюу нийт 19 хүн бэртэж гэмтсэн талаар албаныхан мэдээлэв. Тэднээс таван хүний биеийн байдал хүнд байгаа ч хэнийх нь ч амь насанд аюул учраагүй бололтой гэж орон нутгийн захиргаанаас мэдэгдсэн байна.

Уг микроавтобус нь хонгилоор тээврийн хэрэгсэл болон зорчигчдыг зөөвөрлөдөг LeShuttle галт тэргэнд суухаар явж байсан олон орны ачааны машины жолооч нарыг тээвэрлэж байжээ.