Францын Сенатын гишүүд цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн тохиолдолд тэднийг хуулийн дагуу ажилласан хэмээн үзэх (presumption of lawful action) хуулийн төслийг Баасан гарагт эцэслэн баталлаа.
Уг хуулийн төслийг Сенатын танхимд 205 гишүүн дэмжиж, 110 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна. Шинэ зохицуулалтаар буун дуу гаргаж хүний аминд хүрсэн цагдаагийн ажилтныг эсрэг нотлох баримт гарах хүртэл хууль зөрчөөгүй гэж тооцох боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү санаачилга нь Францын хэт барууны улс төрчдийн зүгээс удаан хугацаанд тавьж байсан шаардлага байв. Харин шүүмжлэгчид үүнийг “хөнөөх эрх олгосон хууль” (licence to kill) хэмээн нэрлэж байна.
Парламент дахь зүүний хүчний төлөөлөгчид уг хуулийг эсэргүүцэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн зөвлөлд хандан гомдол гаргахаар төлөвлөж байна.