Esports Foundation байгууллагаас League of Legends тоглоомын супер од Ли «Фэйкер» Сан Хёкийг Esports World Cup болон Esports Nations Cup-ийн элчин сайдаар томилсон тухай албан ёсоор зарлалаа. Өмнөд Солонгосын энэхүү тоглогч нь League of Legends түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу цахим спортын тамирчдын нэгд тооцогддог юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Фэйкер 2028 он хүртэл элчин сайдын үүрэг гүйцэтгэнэ. Тэрээр тус байгууллагын элчин сайдын хөтөлбөрт хөл бөмбөгийн алдарт тамирчин Криштиану Роналду болон шатрын их мастер Магнус Карлсен нартай мөр зэрэгцэн ажиллах боллоо.

Португалийн хөл бөмбөгчин Криштиану Роналду нь Саудын Арабын «Аль-Насср» клубт тоглодог бол, Норвегийн шатарчин Магнус Карлсен нь Team Liquid багийн шатрын салбарыг тэргүүлдэг. Карлсен нь өнгөрсөн жил EWC тэмцээний аварга болж байсан туршлагатай юм.