Хоббигоо заавал мөнгө олох хэрэгсэл болгох албагүй бөгөөд зөвхөн өөрийнхөө зугаа цэнгэл, сонирхолд зориулан шинэ зүйл суралцах нь нээлттэй байдаг. Төгөлдөр хуур сурах хүсэлтэй ч анги танхимд очиж цаг товлох боломжгүй хүмүүст зориулан flowkey хэмээх төгөлдөр хуур сургалтын аппликэйшн технологийн давуу талыг ашигласан шийдлийг санал болгож байна.
Энгийн үед 899 ам.долларын үнэтэй байдаг flowkey аппликэйшний таван жилийн захиалгын эрх 10-р сарын 4-ний өдрийг дуустал 79.99 ам.доллар болж хямдарчээ. Энэ нь жилд 16 хүрэхгүй ам.доллар төлж буй хэрэг бөгөөд танхимын ганцхан цагийн хичээлийн үнээр бүтэн жилийн турш хязгааргүй суралцах боломжийг олгож буй хэрэг юм.
Суралцахад ердөө цахим төхөөрөмж болон төгөлдөр хуур эсвэл даралтат хөгжим байхад хангалттай бөгөөд анхан, дунд, ахисан шатнаас эхлээд мэргэжлийн түвшний хичээлүүдээс сонгох боломжтой.
Хиймэл оюуны ухаалаг боломжууд
Энэхүү аппликэйшн нь хиймэл оюуны тусламжтайгаар суралцагчийн тоглож буй ноот, хөвчийг бодит цаг хугацаанд нь сонсож, алдаа дутагдлыг нь тэр дор нь зааж өгдөг. Мөн дараах ухаалаг горимуудыг багтаасан:
* Loop function: Хүнд хэсгүүдийг бүрэн суртал нь давтаж тоглуулах горим
* Slow-motion mode: Аяыг удаашруулж, аажмаар сурах боломж
* Wait mode: Зөв ноотоо дарж байж дараагийн алхам руу шилжих горим
* Hand selection: Баруун, зүүн гарын дасгалыг тусад нь салгаж давтах сонголт
Үүнээс гадна мэргэжлийн төгөлдөр хуурчдын тоглолтыг даган дуурайж харах боломжтойгоос гадна Бетховен, Бах зэрэг алдартнуудын бүтээл багтсан 1000 гаруй сонгодог болон нийтийн хүртээл болсон аялгуунуудыг сурах явцдаа хөгжмийн онол, хөвчүүдийг давхар эзэмших боломжтой юм.