АНУ-ын Пеннсилвани муж улсад байрлах Lancaster Country Day School (LCDS) хувийн сургууль хиймэл оюун ухаан ашиглан 59 сурагчийн нүцгэн зургийг бүтээсэн хэрэгтэй холбоотой шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсжээ.

Энэхүү сургууль нь сурагчид нь хиймэл оюун ашиглан эмэгтэй ангийнхныхаа зургийг эвлүүлсэн нь илэрсний дараа үйл ажиллагаагаа зогсоосон анхны сургуулиудын нэг болсон юм. Хохирогч сурагчид сургуулийн удирдлагыг хэдэн сарын турш чимээгүй байж, үүний улмаас буруутай сурагчид илүү олон охидыг хохироох боломжийг олгосон хэмээн буруутгаж байна.

Сургуулийн байр суурь

Сургуулийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ өөрсдийгөө хамгаалж, хэргийн талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагад огт мэдэгдээгүй гэх мэдээлэл нь худал болохыг дурджээ. Тэдний тайлбарласнаар, тус сургууль нь Пеннсилвани муж улсын Ерөнхий прокурорын газраас анхны мэдээллийг хүлээн авсан бөгөөд тус газар нь өөрөө хууль сахиулах байгууллага юм.

Түүнчлэн, сургууль нь тухайн үед охидыг онилон дайрч байсныг мэдээгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд хохирогч болсон сурагчдын нэрс тодорхой дурдагдаагүй байсан гэж тэд үзэж байна. 600 хүрэхгүй сурагчтай, K-12 ангилалын уг хувийн сургууль ийнхүү өөрсдийн байр суурийг илэрхийлэн шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.