Мексикийн хамгийн том их сургууль болох UNAM-ийн элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем ашигласан нь томоохон асуудал дагууллаа. Энэ зуны эхээр нийт 160,000 орчим өргөдөл гаргагч элсэлтийн шалгалтыг анх удаа бүрэн зайнаас өгсөн юм.

Шалгалтыг тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын эхэн хүртэлх хэдэн долоо хоногийн турш тусгай "lockdown" хөтөч болон хиймэл оюун ухаанаар ажилладаг вэбкамерын хяналтын программ хангамж ашиглан зохион байгуулжээ. Гэвч үр дүн нь урьд өмнөх жилүүдийн үзүүлэлтээс эрс ялгаатай гарсан байна.

Тодруулбал, 2021-2025 оны хооронд нийт 120 асуулттай шалгалтын 100 болон түүнээс дээш оноог шалгуулагчдын ердөө 3.5 хувь нь авдаг байжээ. Харин энэ удаагийн шалгалтаар өндөр оноо авсан хүмүүсийн эзлэх хувь 16.3 хувь болж өссөн байна. Шалгалтын үр дүн ийнхүү хэвийн бус гарсантай холбоотойгоор 58,000 оюутан шалгалтыг дахин өгөх шаардлагатай болжээ.