Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд ашиг тустай, аюулгүй, шударга байдлаар хөгжүүлэх боломжтой эсэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү чухал сэдвийг хэлэлцэхээр НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Женев хотноо даваа гарагт нээлтээ хийх гэж байна.
Хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж буй энэ үед уг технологи нь “гамшгийн шинжтэй хор уршиг” дагуулж болзошгүй гэсэн болгоомжлол дэлхий даяар нэмэгдсээр байна. Иймд тус уулзалтаар хиймэл оюун ухааныг удирдан зохион байгуулах, түүнийг хяналтад байлгах дэлхийн хэмжээний нэгдсэн бодлогыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үйл явцыг хүн төрөлхтөнд ээлтэй, тэгш хүртээмжтэй байлгах нь энэхүү уулзалтын гол зорилго юм. Олон улсын түвшинд хиймэл оюун ухааны засаглалыг хэрхэн зөв зохион байгуулах нь ирээдүйн аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй гэж үзэж байна.