Айви лигийн (АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудын нэгдэл) нэгэн профессор оюутнуудын дунд хиймэл оюун ухаан ашиглан хууран мэхлэх явдал газар авсан байж болзошгүй гэж үзэн, эцсийн шалгалтыг танхимд биечлэн авах шийдвэр гаргасан байна.
Энэхүү өөрчлөлтийн дараа оюутнуудын үзүүлсэн шалгалтын дүн 50 хувиар буурчээ. Профессорын зүгээс хиймэл оюун ухаан ашиглан хууран мэхлэх нь боловсролын салбарыг доройтуулж, эцэстээ "бүтэлгүй нийгэм"-ийг бий болгоно хэмээн хатуу байр суурь илэрхийлсэн байна.
Хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжиж буй энэ үед сургалтын үйл явц болон шалгалтын шударга байдлыг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал дэлхийн боловсролын салбарын томоохон сорилт болоод байна.