Хиймэл оюун ухаан ашиглан хөгжим бүтээдэг Suno компани Герман улсад болсон зохиогчийн эрхийн шүүх хуралдаанд ялагдал хүлээсэн байна. Энэхүү компани нь хиймэл оюун ухааны загваруудаа сургахдаа зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүдийг ашигладаг байсан юм.
Шүүхийн шийдвэрийн дагуу хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд өөрсдийн загвараа сургах болон дуу гаргахад ашиглаж буй хөгжмийн бүтээлүүдэд албан ёсны лиценз авах шаардлагатай болж байна. Энэхүү үйл явдал нь Европ дахь хөгжмийн эрх эзэмшигчдийн хувьд хуулийн томоохон ялалт болж байгаа юм.