BBC Health-ийн мэдээлснээр, эрдэмтэд хиймэл оюун ухаан (AI) ашиглан цоо шинэ төрлийн вирусийг бүтээх туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.
Тус судалгааны хүрээнд эрдэмтэд 16 вирусийг бүтээсэн бөгөөд эдгээр вирусийн генетикийн кодыг бүхэлд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар зохион бүтээсэн байна. Энэхүү ажил нь технологийн дэвшлийг шинжлэх ухааны салбарт хэрхэн ашиглаж буйг харуулсан чухал алхам болжээ.