Entrepreneur сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр, нэгэн бизнес эрхлэгч 4 төрлийн хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглан 12 сарын хугацаанд 7 оронтой тооны орлого олсон туршлагаа хуваалцжээ. Тэрээр энэхүү амжилтад хүрэхдээ ямар ч ажилтан аваагүй бөгөөд гадны хөрөнгө оруулалт татаагүй байна.
Хиймэл оюун ухааныг ашиглах нь
Ихэнх бие даасан бизнес эрхлэгчид буюу соло-пренерууд хиймэл оюун ухааныг ашиглахдаа алдаа гаргадаг гэж уг нийтлэлд дурджээ. Тэдний бүтэлгүйтлийн гол шалтгаан нь AI хэрэгслүүд дутагдсандаа бус, харин хуучирсан бизнесийн системээ засахын тулд AI-г зөвхөн нөхөөс байдлаар ашиглаж байгаатай холбоотой юм.
Бизнес эрхлэгчийн зүгээс онцолсноор, жинхэнэ үр дүнд хүрэхийн тулд бизнесээ AI-д суурилсан ажлын урсгал дээр тулгуурлан дахин цогцлоох шаардлагатай. Ингэснээр бизнесийг илүү өргөжүүлэх боломж бүрддэг байна.