Саяхан Канн хотод зохион байгуулагдсан TIME100 Talks хэлэлцүүлгийн үеэр дэлхийн томоохон компаниудын удирдлагууд цугларч, хиймэл оюун ухаан (AI) бизнесийн байгууллагуудын бүтээлч үйл ажиллагааг хэрхэн өөрчилж байгаа талаар санал бодлоо хуваалцлаа.

Уг хэлэлцүүлэгт оролцсон удирдлагууд нь салбар бүрийн төлөөлөл байсан юм. Тодруулбал, кофе болон кофены машин үйлдвэрлэгч Nespresso USA компанийн Маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд Тогтвортой байдлын албаны тэргүүн Жессика Падула, хиймэл оюун ухааны платформ Luma AI-ийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Амит Жэйн, Philip Morris International (PMI) компанийн Глобал өсөлт хариуцсан захирал Стефано Волпетти болон Publicis Sapient дижитал компанийн гүйцэтгэх захирал Найджел Ваз нар оролцжээ.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын тэргүүлэгчид хиймэл оюун ухааны технологи нь тэдний компанийн бүтээлч үйл явцад хэрхэн нөлөөлж байгаа болон энэхүү өөрчлөлт нь бизнесийн ирээдүйд ямар ач холбогдолтой талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.