Хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжиж буй энэ үед түүний аюулгүй байдлын асуудал дэлхий дахины анхаарлыг татаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар хэт даврагч бүлэглэлийн гишүүд террорист халдлага төлөвлөхдөө хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар тогтмол хайлт хийдэг болжээ.
Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюун ухаантай чатботуудын гуравны нэг орчим нь хэрэглэгч зөв асуулт асуусан тохиолдолд халдлага төлөвлөхөд туслах боломжтой байгааг тогтоосон байна. Энэ нь технологийн дэвшлийг буруу зорилгоор ашиглах эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Одоогоор Аль-Каида болон бусад бүлэглэлүүд хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашиглах сонирхолтой байгаа нь аюулгүй байдлын байгууллагуудын санааг зовоож байна. Шинэ судалгаа нь хийнмэл оюун ухааны чатботуудын аюулгүй байдлын цоорхойг тодотгож өгсөн юм.