Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер хиймэл оюун ухааны (AI) хөгжил нь дэлхий дахинд ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр бодлого боловсруулагчдыг энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авахгүй бол хиймэл оюун ухаан нь «Хирошима» шиг сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзэж байна.

Куперийн үзэж буйгаар, хиймэл оюун ухааны дэвшилтэт системүүд нь дайн, гэмт хэрэг болон нийгмийн амьдралыг үндсээр нь өөрчлөх чадвартай юм. Иймд улс орнуудын засгийн газрууд энэхүү технологийг аюулгүй ашиглах талаар нэгдсэн зөвшилцөлд хүрч, тодорхой хамгаалалтын механизм тогтоох нь нэн тэргүүний зорилт болоод байна.

Одоогоор дэлхий даяар хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжиж байгаа хэдий ч түүнийг хянах эрх зүйн орчин хангалтгүй байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Иветт Куперын энэхүү байр суурь нь технологийн дэвшлийг аюулгүй удирдан чиглүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг дахин сануулсан үйл явдал боллоо.