Санхүү болон хувийн хөгжлийн сэдвээр бичдэг Financial Samurai платформын нийтлэлч саяхан уншиж буй номынхоо талаар хуваалцсан байна.
Тэрбээр зохиолч Рюшүн Күсанагигийн бичсэн "The Practice Of Not Reacting: Zen Wisdom For A Happy Life" хэмээх номыг уншиж байгаагаа дурджээ. Уг номыг Portfolio Penguin хэвлэлийн газар эрхлэн гаргасан бөгөөд энэ нь тус нийтлэлчийн өөрийнх нь 2027 онд гарах "Your Children Will Be OK" номын хэвлэгчтэй ижил газар юм байна.
Уг номын гол санаануудын нэг нь хүн бүр өөрийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлээ бусдаар үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байдаг тухай өгүүлдэг ажээ.