АНУ-ын холбооны шүүгч Paramount Skydance болон Warner Bros. Discovery компаниудын хооронд хийгдэхээр төлөвлөж байсан 111 тэрбум долларын үнийн дүн бүхий нэгдлийг зогсоох захирамж гаргалаа. Энэхүү шийдвэр нь тус хэлцлийг эсэргүүцэн шүүхэд хандсан АНУ-ын мужуудын хувьд эхний шатны ялалт болж байна.
Шүүхээс гаргасан түр хориг арга хэмжээний дагуу дээрх хоёр компани нэгдлийг албан ёсоор дуусгах болон үйл ажиллагаагаа нэгтгэх боломжгүй боллоо. Одоогоор энэхүү түр хориг нь 14 хоногийн хугацаатай үйлчлэх юм. Гэсэн хэдий ч шүүхээс уг шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл үргэлжлэх урьдчилсан захирамж болгон өөрчлөх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд 14 хоногийн хугацааг сунгах эрхтэй байна.
Калифорни мужаар удирдуулсан АНУ-ын 12 муж өнгөрсөн долоо хоногт уг хэлцлийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Трампын засаг захиргааны зөвшөөрсөн энэхүү нэгдлийг эсэргүүцэгчид тус компаниуд нэгдсэнээр зах зээл дэх өрсөлдөөн үгүй болно гэж үзэж байна.
Парамаунт болон Уорнер Брос нь Холливудын кино студиуд болон кабелийн телевизийн суваг эзэмшигчдийн томоохон төлөөлөл юм. Шүүхийн энэхүү шийдвэр нь салбарын өрсөлдөөнийг хадгалах зорилготой мужуудын байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд хэрэг цаашид хэрхэн үргэлжлэх нь анхаарал татаж байна.