Хувийн санхүүгийн чиглэлийн ном зохиолыг хангалттай уншсан хүн бүр бизнесмэн ба загасчны тухай сургамжит түүхтэй гарцаагүй тааралддаг бөгөөд энэ түүхийг олон удаа уншсан тухайгаа нийтлэлч онцолжээ.

Энэхүү алдартай түүх нь дараах байдлаар эхэлдэг: Нэгэн Америк бизнесмэн Мексикийн эрэг дагуух жижиг тосгонд амарч явахдаа хэдэн том загас бариад эрэг рүү буцаж ирж буй нэгэн загасчинтай таардаг байна.

Бизнесмэн түүний барьсан загасыг сайшаан магтаж, тэрхүү загаснуудыг барихад хэр их цаг хугацаа зарцуулсан талаар нь сонирхон асуудаг ажээ.